EN
Нууцлалын бодлого
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 6-р сар
Энэхүү нууцлалын бодлого нь Арулад Борчу Системс ХХК (Borchu Systems, «бид») болон бидний хөгжүүлж, ажиллуулдаг мобайл аппликэйшн, веб платформуудад («Үйлчилгээ») хамаарна. Бид таны хувийн мэдээллийг хүндэтгэн, Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу боловсруулдаг.
1. Цуглуулдаг мэдээлэл
- Бүртгэлийн мэдээлэл: нэр, утасны дугаар, и-мэйл хаяг.
- Захиалга, гүйлгээний мэдээлэл: захиалсан бараа/үйлчилгээ, хүргэлтийн хаяг, төлбөрийн төлөв (картын мэдээллийг бид хадгалдаггүй — төлбөр нь зөвшөөрөгдсөн төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчээр дамждаг).
- Байршлын мэдээлэл: хүргэлтийн үйлчилгээтэй апп-уудад — хүргэлтийг гүйцэтгэх, хянах зорилгоор, зөвхөн таны зөвшөөрснөөр.
- Техникийн мэдээлэл: төхөөрөмжийн төрөл, аппын хувилбар, алдааны бүртгэл — үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор.
2. Мэдээллийг хэрхэн ашигладаг
- Үйлчилгээг үзүүлэх, захиалга биелүүлэх, хүргэлт гүйцэтгэх
- Хэрэглэгчийн дэмжлэг үзүүлэх
- Үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах
- Хуулиар шаардсан тохиолдолд тайлагнах
3. Мэдээлэл хуваалцах
Бид таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд худалддаггүй. Зөвхөн дараах тохиолдолд хязгаарлагдмал хүрээнд хуваалцана: үйлчилгээ үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай хамтрагч (жишээ нь: төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, хүргэлтийн гүйцэтгэгч), эсвэл хуулийн шаардлагаар эрх бүхий байгууллагад.
4. Мэдээллийн хадгалалт, хамгаалалт
Таны мэдээллийг шифрлэгдсэн холболтоор дамжуулж, хязгаарлагдсан хандалттай серверт хадгална. Бүртгэлээ устгуулахад хуулиар хадгалах шаардлагатайгаас бусад мэдээлэл устгагдана.
5. Таны эрх
- Өөрийн мэдээлэлтэй танилцах, засуулах
- Бүртгэлээ устгуулах (заавар)
- Байршил зэрэг зөвшөөрлүүдээ төхөөрөмжийнхөө тохиргооноос хэдийд ч хаах
6. Холбоо барих
Нууцлалтай холбоотой асуулт, хүсэлтээ support@borchu.mn хаягаар эсвэл +976 8800 5294 утсаар илгээнэ үү.
← Нүүр хуудас